С.Бямбацогт: АН ачаагаа өөрсдөө үүрээд явах хэрэгтэй

МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын гишүүд өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд яагаад оролцоогүй гэдгийг тайлбарлаж цаашид хэрхэн ажиллахаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр  дэвшүүлсэн учраас АН  ачаагаа өөрсдөө үүрээд явах хэрэгтэй” гэдгийг хэлсэн. Цаашид “МАН шинээр байгуулагдах Засгийн газарт  орж ажиллахгүй” гэдгийг ч онцоллоо. Гэхдээ “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөв бодлого явуулбал бид дэмжинэ, өмнөх Засгийн газар шиг буруу бодлого нь давамгайлвал хариуцлага ярина” гэв. Өмнө нь МАН-ын бүлгээс эдийн засаг, нийгэмд бодит хямрал нүүрлэж буй асуудлыг удаа дараа гаргаж тавьж байсан. Тэгвэл энэхүү хямралыг АН хүлээн зөвшөөрлөө гэж МАН үзэж байна.

                                                                                                                                   Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.