МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцсонгүй

Яг одоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд Шударга ёс эвсэл, АН-ын гишүүд оролцож байна. Харин МАН-ын гишүүд оролцохгүй гэж шийджээ. Учир нь нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн юм. Одоо гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна. 

                                                                                                                       Ц.Цэц

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.