Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг “Шударга ёс” эвслийн бүлэг, АН-ын бүлэг хүлээн зөвшөөрч хамтран ажиллахаа мэдэгдсэн. Харин МАН дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм. Өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар энэ асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна. Тус хуралд МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй юм. Өнөөдрийн чуулгаыны хуралдааны үр дүнд Ерөнхий сайд томилогдох юм. Ингэснээр шинэ Засгийн газар бүтцээ тодорхойлох бүрэн боломжтой болно.
Ц.Гэрэл