10:00 цагт Цагдаагийн байгууллагад нохойн алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээ болно.
10:00 цагт “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн шинэчлэлийн үнэлгээ” сэдэвт бага хурал “Бишрэлт-Плаза” зочид буудлын ”Бишрэлт” хурлын танхимд болно.
10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд хадгалах хугацаа нь дууссан бэлэн гоймон, дүрдэг цайг хүнсний сүлжээ дэлгүүрээс татан авч төв агуулах дээрээ төвлөрүүлэн, дууссан хадгалах хугацааг арилган он, сар, өдөр тавигч машинаар хугацааг сунгаж, хуурамч шошгын мэдээлэлтэй, чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Эбола вируст халдварын үед хариу арга хэмжээ авах сэдэвт үзүүлэх сургуулийг ”Улаанбаатар Воган депо”-д зохион байгуулна.
11:00 цагт Хавдар Судлалын Үндэсний Төвийн Эрдмийн өргөөнд ”Nihon Kohden” корпораци тус төвийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны тасагт найман ширхэг хяналтын монитор хандивлах үйл ажиллагаа болно.
12:45 цагт ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын эрүүл мэндийн хөгжил, шинэчлэлийн холбооноос АШУҮИС-тай хамтран “Монголын эрүүл мэндийн хөгжил, шинэчлэл-2014” нээлттэй форум зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт БХИС-ийн Соёлын төвд Батлан хамгаалах салбарынхан Монгол ”Үндэсний бахархлын өдөр”-ийг ёслон тэмдэглэнэ.