Өнөөдөр 13.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд Агаарын чанарын ухаалаг хяналтын системийг нээж, мөн агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүч хэмнэх шинэ технологи нэвтрүүлсэн шилдэг байгууллагуудыг шалгаруулж урамшуулна. БОНХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Оюун, АББҮХ-ны Нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцоно.