Иргэдэд амьдарч буй орчноо цэвэрхэн байлгах тухай сургалт явууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын алба  “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-тэй хамтран “Гэр хорооллын хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Сонгинохайрхан дүүргийн тав, зургаа, долоо, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 30 иргэн хамрагдаж, хог хаягдлаас болж газрын гүний ус бохирдож ундны усны хүртээмж буурч байгаа тухай танилцуулсан юм. Мөн иргэд  амьдарч буй орчноо цэвэрхэн байлгаснаар ямар үр дүнд хүрч болох  талаар мэдлэгтэй болж сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэхээр болов. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.