Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ сарын 23-ны ням гаригт тохионо. Уг ойд зориулан маргааш 10:30 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны “А” танхимд эрдэмтэн, судлаачид “Дундад зууны монголчуудын амжилтын үндэс” сэдвээр лекц уншихаар болжээ. Монгол бахархлын өдрөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ сарын 23-нд:
10:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол,
10:40 цагт Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол тус тус болно.
11.40 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтэн, академич Х.Намсрайд гардуулах ёслол болно.
13:00 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд болно
14:00 цагаас хүчит 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд эхлэх юм байна.
Ц.Цэц