Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа ажээ. Энэхүү ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 24-ны 15.00 цагт Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээний хүрээнд Чингис хааны талбайд 14.00 цагаас Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын Үлээвэр найрал хөгжмүүдийн үзүүлэх тоглолтыг иргэд, олон нийтэд толилуулах юм байна.