УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог үдээс хойш зарлан хуралдуулахаар боллоо. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. АН-ын хувьд парламентад суудалтай бүх нам, эвслийн бүлэгтэй уг асуудлаар зөвшилцсөн. Үүний үр дүнд “Шударга ёс” эвсэл Ч.Сайханбилэгийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол МАН “Дэмжиж ажиллах боломжгүй” гэдгээ хэлээд байгаа юм. Ямартаа ч АН-ын зарим гишүүд дэмжихгүй гэдгээ хэлсэн боловч АН-ын дарга З.Энхболд тэднийг нэг нэгээр нь дуудаж уулзсан гэх бор шувуу ордноор нисэж явна. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх юм.
Ц.Гэрэл