Ж.Алтанцэцэг урилгаар Монгол туургатны дуулаачдын наадмыг шүүнэ

МУГЖ Ж.Алтанцэцэгийг Монгол туургатны дунд зохион байгуулдаг “Мелодия Саянских гор” олон улсын дуулаачдын наадмыг шүүх урилга ирүүлсэн байна. Тэрбээр урилгыг хүлээж авч, залуу дуучин А.Хишигдалайн хамт Тува улсын нийслэл Кызылыг өнөөдөр зорьжээ. Уг наадам нь энэ сарын 21-23-нд болох юм байна. Дуучин А.Хишигдалай Монгол Улсыг төлөөлөн тус наадамд оролцох бөгөөд өмнө нь буюу 2001 онд тус наадамд “Мандах нар” дуугаараа оролцож, Гран-при шагналын эзэн болж байсан аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.