744 сая 920 мянган төгрөгийн тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэхээр болжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 627 сая 570 мянган төгрөгийн үнэ бүхий гурван тээврийн хэрэгсэл болон нэмэлт тоноглолыг Монгол наадам цогцолбор НӨҮГ-т бүртэг авахаар болжээ. Мөн 48 сая 350 мянган  төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн ЗДТГ-т, Бүгд найрамдах Солонгос улсын Өмнөд Генгсан мужийн Хаман сумаас хандивласан 69 сая төгрөгийн үнэ бүхий гуван тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эзэмшилд олгохоор болсон байна. Эдгээр нийт  744 сая 920 мянган төгрөгийн хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн авахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт даалгажээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.