Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох саналыг өргөн барилаа

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг өнөөдөр УИХ-д өргөн барилаа.

УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-ын хамгийн олон суудал авсан АН нь УИХ-д суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн юм. Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн билээ. 

                                                                                                                            Ц.Гэрэл

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.