50 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд арилжаалжээ

Засгийн газрын бонд /ЗГБ/-ын ээлжит арилжаа өчигдөр болжээ. Энэхүү арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай 50 тэрбум ЗГБ-ыг арилжихаар нийтэд мэдээлсэн. Үүний дагуу банкуудаас нийт 53 тэрбум төгрөгийн бонд худалдан авах санал иржээ. Гэвч Засгийн газраас дээрх мэдээлснийхээ дагуу 50 тэрбум төгрөгийн бондыг 16.8 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна.

Засгийн газрын үнэт цаасны арилжааны мэдээлэл:

Борлогдсон- 100 хувь

Арилжаалахаар зарласан нийт хэмжээ- 50 тэрбум

Ирсэн саналын нийт хэмжээ- 53 тэрбум

Биелсэн саналын нийт хэмжээ- 50 тэрбум

Жигнэсэн дундаж хүү- 16.8 хувь

Бондын купон- 16.750 хувь

Биелсэн саналын хамгийн өндөр хүү- 16.8 хувь

Биелсэн саналын хамгийн бага хүү- 16.8 хувь

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.