Монголбанк 34.7 сая ам.доллар худалджээ

Монголбанкны гадаад валютын өнөөдрийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд 34.7 сая ам.доллар, 98.5 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Саналын дагуу Монголбанк 1883.51 төгрөгийн хаалтын ханшаар 6.3 сая ам.доллар, 47.5 сая юанийг 307.6 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдсан байна. Мөн гадаад валютын ээлжит своп, форвард хэлцлээр банкууд 70 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн байна. Харин эдгээр саналыг Төв банк 100 хувь биелүүлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.