Чуулганы нэгдсэн хуралдаан хойшиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна гэсэн шалтгаанаар цуцлагдлаа. Уг нь өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай, Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд зэрэг нийт 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Чуулганы нэгдсэн хуралдаан хойшилж байгаа нь Ерөнхий сайдыг зөвшилцөх асуудлаар нам, эвслийн бүлгүүд байр сууриа нэгтгэж чадаагүйтэй холбоотой бололтой.  

                                                                                                                          Ц.Гэрэл

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.