Иргэд халамжийн мөнгөө авч чадахгүй байгаа талаар холбогдох газруудад нь гомдол гаргах болжээ. Харин халамжийнхан "Санхүүжилт байхгүй, мөнгө алга, энэ сарынх битгий хэл өмнөх хоёр гурван сараа өгч чадахгүй байна” гэсэн тайлбарыг хэлж байгаа аж.
Тухайлбал, төрөөс олгодог хүүхдийн 20 мянга, жирэмсэн эхчүүдийн 40 мянгыг банкуудаас авах гэтэл “Орж ирээгүй байна. Хэдэн төгрөг орж ирсэн нь дууссан” гэж хэлж байна..
Энэ мэтчилэн хүүхдийн мөнгө, одонгийн мөнгөө аваагүй эхчүүд олон байгаа юм билээ. Түүнчлэн албан бус эх сурвалж, иргэдийн ярьж буйгаар шинэ он гараад хавтгайрсан халамжуудыг эргүүлэн татаж, ганцхан тэтгэвэр, группын мөнгө л өгдөг болно гэсэн мэдээлэл гадуур яригдаж эхэлжээ.
Тиймээс иргэдийн дунд хуучин оны сүүлийн хэдэн сарын халамжийн мөнгө олдохгүй болох вий гэсэн болгоомжлол бий болоод байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"