Алтан-Өлгийн оршуулгын газрыг тохижуулахаар болжээ

Алтан-Өлгийн оршуулгын газар болон түүний хамгаалалтын бүсийг нийслэлээс тохижуулахаар болжээ. Тохижилтын ажлын зураг төслийг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийж гүйцэтгэхийг нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж, өдөр тутмын арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-д тус тус даалгасан байна. Үүний хүрээнд оршуулгын газрын эргэн тойронд 300 метр зайд зөвшөөрөлгүй буусан айл, өрхийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах аж. Энэхүү үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг хянаж, жил бүрийн нийслэлийн төсвийн төсөлд тусгах бөгөөд цаашид тус газрын үйл ажиллагааг оршуулгын үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллагад холбогдох хууль, журмын дагуу хариуцуулах юм байна. 

                                                                                                                                                                                       М.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.