Өмнөговьд газар хөдөлжээ

Өмнөговь аймагт газар хөдөлсөн талаар Одон орон, Геофизикийн судалгааны төвөөс мэдээлжээ. Тодруулбал, өнөөдөр Улаанбаатарын цагаар 11.05 цагийн үед тус аймгийн Номгон сумаас зүүн зүгт 24 км-ийн зайд буюу манай улсын нутаг дэвсгэрийн өргөрөг 42.84 уртраг 105.44 байрлалд газар хөдөлсөн байна. Уг газар хөдлөлт нь 4.7 магнитудын хүчтэй байсан бөгөөд ямар нэгэн хохирол одоогоор бүртгэгдээгүй байгаа аж.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.