Эрчим хүчний байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангажээ

Нийслэлийн эрчим хүчний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал ажлын хэсгийн гишүүдийн хамт танилцсан байна. Тэд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Улаанбаатар салбар” ТӨХК, “ДЦС-4”, “ДЦС-2”-ын ажлын явцтай танилцжээ. “ДЦС-4” ТӨХК суурилагдсан хүчин чадлыг 123 мВт-аар өргөтгөх төслийн хэрэгжилтийн явц, 210 мВт-ын дулааны дэд станц, нүүрсний нөөц, хими цехийн ажиллагааны байдлыг газар дээр нь үзүүлсэн байна.  “ДЦС-4” ТӨХК суурилагдсан хүчин чадлыг 123 мВт-аар өргөтгөснөөр  250 мянган айл өрхийг цахилгаанаар, 15 мянган айл өрхийг дулаанаар хангагдах боломж бүрдэж байгаа аж. Харин “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний Улаанбаатар салбар” Их тойрог төслийн хүрээнд  220-ын нэг, 110 кВт-ын найман дэд  станцыг шинээр барьж эхэлсэн бөгөөд Налайх дүүргийн МСҮТ-тэй хамтран сургалтын полигон байгуулж эрчим хүчний ажилтнуудаа мэргэшүүлэн дадлагажуулж байгаа юм байна. Харин “ДЦС-2” ТӨХК вагон пүүний программын шинэчлэл хийж, нэмэлт усны халаагчийг төхөөрөмжлөн, буух усны шугамыг өргөтгөж, үнсэн сангийн үнсийг зөөж зайлуулах ажлаа хийж гүйцэтгэжээ. Энэ мэтчилэн эрчим хүчний байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангасан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.