Монголбанкны гадаад валютын өнөөдрийн дуудлага худалдаагаар банкууд 14 сая ам.доллар, 70.4 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Харин Төв банк энэ удаагийн арилжаанд оролцоогүй аж. Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 100 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 1.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлжээ. Эдгээр саналыг Монголбанк 100 хувь биелүүлсэн байна.