Б.Билгүүдэй хүүд туслацгаая

Булган овогтой Билгүүдэй хэмээх хоёр настай хүү өнгөрсөн сарын сүүлээр цахилгааны улмаас үүссэн осолд өртөн шатны улайссан төмөрт хоёр хөл, гар, хэвлий, нуруу бөгсөн хэсэг болон бусад хэсэгтээ түлэгдэж гэмтжээ. Тэрбээр түлэгдэлтийн IV зэрэгтэй, шагайн бүдүүн яс болон өргөн шөрмөс түлэгдэн ил гарч тасарсан, ходоодны шарх үүссэн байна. Анхан шатны тусламжийг Монголд хийлгэсэн бөгөөд зүүн хөлийг өвдөгний доогуур тайрахаас аргагүй, мөн хурдан хугацаанд эмчилгээ хийлгэхгүй бол цусанд нь халдвар орон амь насанд нь аюултай гэж үзсэн аж. Гэвч Бээжин хотын нэг эмнэлгээс нааштай хариу өгсөн бөгөөд хүүгийн эцэг эх яаралтай эмчилгээнд ороод байгаа юм байна. Хэдийгээр хүүхдийн  амь нас аюулгүй болж, хөлийг нь тайрахгүй ч гэсэн арьс болон махыг нөхөх эмчилгээ хийж, мөн хоёр удаагийн  мэс засалд орохоор болжээ.  Энэхүү хагалгаанд ороход 60 сая төгрөг  шаардлагатай гэнэ. Тиймээс энэ хүүгийн эмчилгээнд хандив цуглуулахаар сэтгүүлчид нэгдэн мэдээлэл хүргэхээр боллоо. Мөн УИХ-ын гишүүдийн дунд icebucket challenge шиг хандив өргөх аянд уриалах юм байна. Үүний зэрэгцээ эцэг эхчүүдэд хандан хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар эрсдлийг бууруулах зөвлөмж зөвлөгөөг бэлтгэн хүргэхээр төлөвлөөд байгаа аж.

Сайхан сэтгэл Монголчуудаасаа тусламж хүсч байна. Хүүгийн ар гэрийнхэнтэй шууд холбогдох утас: 1559-8187-191, 9124-0663, 9165-3547 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.