Нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад "SCHOOL POLICE" эргүүл ажилладаг болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Эргүүлийн үйл ажиллагааны зорилго нь сургуулийн орчимд хүүхдийг аливаа тохиолдож болзошгүй эрсдэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эцэг эхчүүд хувиар гарган жижүүрлэн гүйцэтгэж байгаа нь үр дүнгээ өгч байгаа аж. Үүний хүрээнд Хууль зүйн яам, Нийслэлийн цагдаагийн газар, монголын Сурагчдын холбоо, нийслэлийн Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран "SCHOOL POLICE -2014" тэмцээн зохион байгуулсан байна. Уг тэмцээний эхний үе шат нь дүүрэг тус бүрд зохион байгуулсан бөгөөд Финалын шатны шалгаруулалт нь өчигдөр Улаанбаатар чууулгын их танхимд болсон байна. Тэмцээнд есөн дүүргээс шалгарсан есөн шилдэг баг оролцжээ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар эцэг эх, багш хүүхдүүдэд ажлын "SCHOOL POLICE" эргүүлийн ач тусыг таниулах эргүүлийн сайн туршлага, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.