Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүчирхийллийн учир шалтгаан, хор хохирол, үр дагаврыг нийгэмд таниулах, мөн урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгоход оюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын сайн дурын идэвхитэн 500 оюутан залуучуудыг хамруулан “Хайрын гар” сайн дурын цугларалтыг зохион байгуулж байгаа ажээ. Уг аяны хүрээнд Нийслэлийн иргэний танхимд “Хайрын гар” сайн дурын цугларалт хийж, Чингисийн талбайд аяны логог сурталчлах, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг сурталчилсан материал тараах зэрэг үйл ажиллагаа өнөөрдөр боллоо.