МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг томилох асуудлаар дахин хуралдахаар болсон байна. Өчигдөр уг асуудлыг хэлэлцсэн боловч тус намын гишүүдийн зарим нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Харин өнөөдөр байдал хаашаа эргэх нь энэхүү хурлын дараа тодорхой болно. Ямартаа ч МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд уг асуудлаар байр сууриа нэгтгэх юм.
Ц.Цэц