Өнөөдөр болох үйл явдлын тойм

08:30 цагт Сэтгэл судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг ”Нийгэм сэтгэл зүйн хөгжил форум- 2014” Корпорейт зочид буудалд болно.

09:00 цагт МУИС-ийн II байрны чанх хойно байрлах Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн байранд "Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд , эрх" сэдэвт сургалт болно.

09:00 цагт Багшийн хөгжлийн ордны 2 давхрын хурлын танхимд НЭМГ болон НБСГ- аас хамтран “Амны хөндийн эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн 119-н Ерөнхий боловсролын сургуулийн эмч нар болон улсын 180 цэцэрлэгийн аргазүйчдийг хамруулсан Хүүхдийн шүд цоорох өвчний эрсдлийг бууруулах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, шүд, амны хөндийн эрүүл мэндийн сургалт зохион байгуулна.

09:00 цагт Сэтгэл судлалын Үндэсний төвөөс зхион байгуулах "Нийгэм, Сэтгэлзүйн хөгжил-2014" форум "Corporate Hotel and Convention Center"-т болно.

10:00 цагт "Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг үнэлэх" сэдэвт иргэдийн онооны картын үнэлгээний тайлан уулзалт Улаанбаатар зочид буудлын "Хөх асар" танхимд болно.

10:00 цагаас НМХГ-ын хурлын зааланд Хувийн хэвшлийн орон сууцны компаниудын төлбөр тооцоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэлийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжилийн нэгдмэл байдалд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 25 жилийн ойд зориулсан арга хэмжээ Улаанбаатар чуулгын байранд болно.

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж 29-р тусгай сургууль дээр "Гамшиг болсон үед хэрхэн өөрийгөө болон нөхрөө аврах" танхимын болон дадлага сургуулийг зохион байгуулна.

12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд "Хүсэл зорилгоо нэгтгэе" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Сагсан бөмбөгийн Монголын Үндэсний Супер Лиг эхлэхтэй холбогдуулан Спортын бэлтгэлийн төвийн 4 давхарт хэвлэлийн бага хурал хийнэ.

15:00 цагт ”Монгол бөхийн хөгжил, шинэчлэл” ТББ-аас Хэвлэлийн хүрээлэнд ”Монгол бөхөө аваръя” сэдэвт хэвлэлийн хурал хийнэ.

16:00 цагт Монголын Урлагийн Зөвлөл нь СУИС-ийн Радио Телевиз, Медиа Урлагийн сургууль (РТВМС)-тай хамтран, Туркийн уран бүтээлч Мустафа Өзканы удирдлаган дор зохион байгуулах "Гэрэлтэй ширээ" анимейшн кино сургалтын нээлт РТВМС-ийн Оюутан зааланд болно.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.