Малчид, ард иргэдийн анхааралд:
19-20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг онцгой анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 11-13 градус, бусад хэсгээр 19-21 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
Арван нэгдүгээр сарын 17-18-ны өдрийн 20:00 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.
Арван нэгдүгээр сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд баруун болон төвийн нутгаар, 20-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 22-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 19, 22-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар, 21-нд баруун зүгийн нутгаар секундэд 16-18 метр, Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19, 22-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна.