Э.Бат-Үүлд холбогдох гомдлыг хэрэгсэхгүй болголоо

Сүхбаатар дүүргийн иргэний  хэргийн анхан шатны шүүх өнөөдөр иргэн Т.Мөнх-Оргилын “Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа жиргээчдийн нэр хүндэд халдсан” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хэлэлцэж хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргав.

Шүүх хуралд нэхэмжлэгч талаас иргэн Т.Мөнх-Оргил оролцсон бол хариуцагч талаас  Э.Бат-Үүл даргын  өмгөөлөгч В.Гомбодорж оролцсон. Шүүх хурлын дараа  хотын дарга Э.Бат-Үүлийн өмгөөлөгч В.Гомбодорж иргэний гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэлээд "Өөр ярих зүйл алга” хэмээсэн бол гомдол гаргасан иргэн Т.Мөнх-Оргил "Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй. Дахиад ч энэ хэрэг үргэлжилнэ" гэсэн юм.

                                                                                                                                   Ц.Гэрэл

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.