2015 оны Төсвийн тухай хууль өнгөрсөн баасан гарагт батлагдсан. Уг хуульд ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулж нийт 500 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнээс цалингийн өсөлтөд 380, тэтгэврийн өсөлтөд 100 орчим, харин тэтгэмжийн өсөлтөд зориулж 20 гаруй тэрбум төгрөгийг тус тус тусгаад байгаа юм. Ийнхүү цалин, тэтгэвэр нэмэх тал дээр анхаарал хандуулж байгаа ч шинээр байгуулагдах сургууль, цэцэрлэгээс шалтгаалж төсвийн урсгал зардал 30 орчим тэрбумаар өсчээ.
Ц.Цэц