“Шударга ёс” эвслийнхэн Ч.Сайханбилэгийг дэмжив

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжиж ажиллахаар болсон байна. Учир нь тус эвслийн бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ч.Сайханбилэг нар оролцсон бөгөөд энэ удаад тус эвслийн бүлгийг ятгаж дөнгөсөн бололтой. Харин МАН-ын бүлгийнхэн Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тус намын бүлгээс үүнтэй холбогдсон ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байна. 

                                                                                                                         Ц.Цэц

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.