З.Энхболд “Шонхор” фракциа орхив

Өчигдөр АН-ын дарга З.Энхболд “Шонхор” фракцийнхаа гишүүдийг хүлээн авч уулзаад АН-ын даргын хувьд фракцаасаа гарч буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр  энэ үеэр Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэд хүлээлгэж өгчээ. Өнгөрөгч баасан гарагт хуралдсан АН-ын ҮЗХ-ны хурлаар УИХ-ын дарга З.Энхболд АН-ын шинэ даргаар сонгогдож Н.Алтанхуяг түүнд ажлаа хүлээлгэн өгсөн юм. З.Энхболд АН дахь Ардчилсан хүчний холбоо, Шонхор фракцийг тэргүүлдэг агаад АН-ын даргаар сонгогдсон даруйдаа АХХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа албан ёсоор татгалзаж буйгаа илэрхийлээд байсан юм. 

                                                                                                                                 Ц.Цэц
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.