Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:00 цагт Прокурорын байгууллагын төв болон орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн УЕПГ-т эхлэнэ.

10:00 цагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй "School Police" дэвжээ тэмцээн Улаанбаатар чуулгын байранд болно.  

11:00 цагт БШУЯны 401 тоотод боловсролын салбарт цоо шинээр нэвтрүүлж байгаа "Боловсролын салбарын мэдээллийн систем"-ийг танилцуулна.

11:00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах" өдрийг өдрийг угтаж БЗД-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сарын аяны нээлт болно. Нээлтийн үеэр Залуучуудын холбооноос аялуулах хандивын хайрцаг хүлээн авна.

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монгол улс нь цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд цоохор ирвэсийг хамгаалахад тулгамдаж байгаа асуудлаар Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб, “Англо- Американ” ХК мэдээлэл хийнэ. 

11:30 цагт  МАН-ын Шинэчлэлийн хорооны анхдугаар бага хурал Тусгаар тогтнолын ордны 3 давхарын хурлын зааланд эхлэнэ.

13:00 цагт Хотын дарга Э.Бат-Үүлийг twitter-чдын нэр хүндэд халдсан гэх иргэн Т.Мөнх-Оргилын гомдлыг Дүүргийн иргэний хэргийн I шүүхэд хэлэлцэхээр болжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.