Ч.Сайханбилэг: Ерөнхий сайд болбол эдийн засгийн хямралыг анхаарч ажиллана

АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэг, АН-ын генсек Ц.Оюундарь нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Ирэх  даваа гаригт  АН-ын бүлэг болон бусад намуудын бүлэгт Ерөнхий сайдад нэр дэвшигч  Ч.Сайханбилэгийг танилцуулж, зөвшилцөнө. Ингээд байнгын хороо, УИХ-ын чуулганаар мягмар гаригт оруулна” оруулж хэлэлцэнэ гэдгийг онцолсон. Харин Ч.Сайханбилэг УИХ-аар дэмжигдэж Ерөнхий сайд болсон тохиолдолд “Эдийн засгийн хямралаас гарахад анхаарч ажиллана” гэдгээ хэллээ.  Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг зохион байгуулахдаа “Төрийн албаны хуулийг  мөрдөж, аль болох тогтвортой байлгана” гэв. Хэрэв УИХ-аар  түүнийг Ерөнхий сайдаар  томилох асуудал дэмжигдвэл ямар бүтэц бүрэлдэхүүнээр, ямар бодлого баримтлах талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон юм. 

                                                                                                                         Ц.Гэрэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.