Ванкувер. /TheGlobeAndMAil/. Монгол дахь зэс, алтны “Оюутолгой” ордын бүтээгдэхүүний борлуулалт эхэлж, үйл ажиллагааны зардлаа бууруулснаар гуравдугаар улиралд алдагдал нь буурсан гэж Канадын “Turquoise Hill Resources” компани мэдэгдлээ.
Тус компанийн цэвэр алдагдал ёсдүгээр сарын 30-нд дууссан гуравдугаар улиралд 38.6 сая доллар болон буурсан байна. Өөрөөр хэлбэл, нэгж хугацаанд хоёр хувиар буурсан аж.
Өнгөрсөн оны мөн үед тус компанийн цэвэр алдагдал 94 сая доллар, нэг хувьцааны алдагдал есөн хувьтай байсан юм. “Turquoise Hill Resources”-ын орлого гуравдугаар улиралд 466 сая орчим доллар болсон байна. Өнгөрсөн оны мөн үед тус компанийн орлого 15.7 сая доллар байсан билээ. Тус компани нь “Оюутолгой” ил уурхайн төслийн оператор компани юм. Монголын Засгийн газар, оператор компани хоёр санал зөрөлдөөнтэй байгаагийн улмаас тус уурхайн өргөтгөлийн ажил саатаж байна.
Орчуулсан: Г.Доржханд