Монголбанк 1877.86 төгрөгийн хаалтын ханшаар 28 сая ам.доллар худалдав

Монголбанкны гадаад валютын өнөөдрийн дуудлага худалдаагаар банкууд 49.05 сая ам.доллар, 111.3 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Уг саналын дагуу Төв банк 1877.86 төгрөгийн хаалтын ханшаар 28 сая ам.доллар, 306.71 төгрөгийн хаалтын ханшаар 56 сая юань нийлүүлсэн байна. Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 90 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 4.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн аж. Үүнийг Монголбанк 100 хувь биелүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.