Гандангийн өргөтгөлд 5.9, 38 цэцэрлэгийн өргөтөглд 10 тэрбум төгрөг төсөвлөхөөр боллоо

Ирэх оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хийж байна. Чуулганы үеэр Гандангийн өргөтгөл буюу “Их Цогчэн дуган”-ыг үргэлжлүүлэн барих ажилд 5.9 тэрбум төгрөг төсөвлөхийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. Энэхүү дуганы төсөв жилийн жилд улам нэмэгдэн батлагддаг нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарч өнгөрсөн жил энэ оны төсөв хэлэлцүүлэх үеэр царцаагаад байсан юм. Өөрөөр хэлбэл, анх  2009 онд хоёр тэрбум 500 сая төгрөгөөр барихаар болж улсын төсөвт суулгасан ч 2011 онд 11 тэрбум 700 сая болгон өсгөсөн юм. Улмаар 2013 оны төсөвт 12 тэрбум 892 сая төгрөг байхаар тусгагдсан байдаг.  Тэгвэл энэ жил мөн л Гандангийн энэхүү өртгөтгөлийн ажилд 5.9 тэрбум төгрөг төсөвлөлөө. Гэтэл ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 38 цэцэрлэгийн барилгын өргөтгөлд 10 тэрбум төгрөг зориулахаар болсон байна.

                                                                                                                                М.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.