“Их хотын хямдрал”-аас иргэд нэг тэрбум гаруй төгрөгийн худалдан авалт хийжээ

Нийслэлийн 375  жилийн ойн баяраар зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хямдралтай худалдааны нэгдсэн тайланг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргажээ. Тайланд дурдсанаар хоёр дахь жилдээ болж буй “Их хотын хямдрал”-аар Чингисийн талбайд нийт 100 гаруй аж ахуй нэгж байгууллага 10-80 хувь хүртэл хямдрал зарлан бэлэгтэй, сугалаатай худалдаа явуулсан байна. Энэ жилийн  хямдралтай худалдаанд өмнөх онд орж байсан аж ахуй нэгжүүдээс гадна шинээр олон аж ахуй нэгжүүд нэмэгдсэн аж. Хямдралтай худалдаанд ойролцоогоор 300 орчим  мянган иргэн оролцож нэг тэрбум орчим төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Нийт худалдан авалт хийсэн иргэдээс 375 азтанг тодруулж аж ахуй нэгж байгууллагууд шагнан урамшуулжээ. Энэ өдөр өндөг хамгийн доод үнээр буюу 180 төгрөгөөр, “Дархан нэхий” ХК бүх бараандаа  50 хувийн хямдрал, бусад аж ахуй нэгжүүд үйлдвэрийн үнээр  борлуулсан юм. 

                                                                                                                                      Н.Дөлгөөн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.