Нийслэлийн 61 дүгээр дунд сургуулийн барилгыг актлахаар болжээ

Нийслэлийн  Чингэлтэй дүүргийн XII хороонд байрлах 61 дүгээр сургуулийн барилга Мэргэжлийн хяналтын  газрын шалгалтаар чанарын шаардлага хангахгүй, хугацаа дууссан нь тогтоогджээ. Тиймээс улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн тус сургуулийн нийт  69 сая 515 мянган  төгрөгийн  үнэ бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар болсон байна. Данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд үүрэг болгох, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдах, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан байна.

                                                                                                                                        М.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.21.197)
    Тер унээр нь худалдаж аваад дахин суурин дээр нь ажилчиддаа орон сууц барьж огох юмсан. Хаагуур явж хооцолдож болдог бол. Одоо ч эзэн нь тодороо биз дээ . Мэдэх хун байвал тулаач
    2014 оны 11 сарын 14 | Хариулах