Нийслэлийн өмчид 103 сая 639 мянган төгрийн дөрвөн тээврийн хэрэгслийг бүртгэнэ

Нэгдсэн үндэстний байгууллагын “Хүүхдийн сан”, Монголын Мянганы сорилтын сан, “Beforward” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хандивласан нийт 103 сая 639 мянган төгрөгийн үнэ бүхий дөрвөн тээврийн хэрэгслийг  нийслэлийн өмчид бүртгэн авахаар болжээ. Эдгээр тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хандивлах юм байна. Харин нийслэлийн өмчид бүртгэж байгаа эдгээр тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт даалгаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ.

                                                                                                                                        М.Өлзий

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.