АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Тиймээс уг хурлыг 47 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Төсвийн ажлын хэсгээс уг дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг эхлүүлэхийн тулд энэ жилийн төсөвт урсгал зардал 5 тэрбум төгрөгийг тусгажээ. Харин үлдсэн зардлуудыг дараа жилийн төсөвт тусгах юм байна.
Ц.Цэц