АН-ын Гүйцэтгэх зөвлөл дөнгөж сая хуралдаж АН-ын ҮЗХ-ны ээлжит бус хурлыг энэ сарын 14-ны 17:00 цагт хуралдуулах шийдвэр гаргасан байна. Тэгэхээр уг хурлаар Ерөнхий сайдын асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь "Ерөнхий сайдад нэр дэвшигчээ хурдан батлах үүрэг ҮЗХ-нд байгаа учраас яаран зарласан" гэв. Үүнээс гадна УИХ-ын дарга З.Энхболд ирэх сарын 8-нд хуралдах АН-ын Их хурлаар АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ өөрийн цахим хуудсаар мэдэгдээд байна.
Ц.Цэц