АН-ын Хяналтын ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХЕХ-ны дарга Л.Байгаль “УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэр АН-ын дүрмийг зөрчсөн шийдвэр боллоо. Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлыг ҮЗХ-д оруулж ирэхийг чиглэл болгосон болохоос Ерөнхий сайд томилох эрхийг ҮЗХ, АН-ын бүлэгт өгөөгүй” гэлээ. УИХ дахь АН-ын бүлэг өнөө өглөө Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэрийг өргөн барих тухай шийдвэрийг гаргаад байгаа юм.