УИХ дахь АН-ын бүлэг шинэ Засгийн газрыг хэн тэргүүлэх вэ гэдгийг эцэслэн шийджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн байна. Санал хураалтад АН-ын бүлгийн 30 гишүүн оролцжээ. Энэхүү АН-ын бүлгийн шийдвэрийг намын дарга Н.Алтанхуяг ҮЗХ-нд танилцуулах юм. Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар танилцуулсан байна. Бүлгийн даргын хэлж буйгаар дээрх сонголт нүдээ олсон бөгөөд нийгмийн шаардлага хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолсон. Түүнийг улс орныг нийгэм, эдийн засгийн хүндрэлээс гаргах чадварлаг боловсон хүчин хэмээн бүлгийн гишүүд үзсэн байна. Харин бүлгийн хуралд АН-ын дарга Н.Алтанхуяг ирээгүй юм.
Ц.Цэц
Сэтгэгдэл (29)