“ АН парламентад суудалтай бүх намуудтай зөвшилцөнө”

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэв.  Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авлаа. 


- Танай бүлгийн хуралд АН-ын дарга Н.Алтанхуяг оролцсон уу.  Хэдэн гишүүн санал хураалтад оролцсон бэ?

-27 гишүүн санал хураалтад оролцсон.  Анхны ирцээр 30 гишүүн хуралдаанд ирсэн байсан.  27 гишүүн гэдэг бол АН-ын дийлэнх олонхийг бүрдүүлсэн учраас санал хураалт бүрэн явагдсан.

-Засгийн газар байгуулах саналыг УИХ-д суудалтай бүх намуудад зөвшилцөх үү?

-Бүх намуудтай зөвшилц гэсэн үүргийг нам өгсөн.  Тиймээс парламентад суудалтай бүх намуудад санал тавина.  

-Засгийн газрыг огцруулахын төлөө санал өгсөн гишүүдээ яах юм бэ?

- Уг асуудлыг манай намын даргын байр суурь гэж үзэж байгаа.  Өнөөдрийн бүх асуудлыг бүлгийн дүрмийн хүрээнд шийдээд явж байна.  

- Н.Алтанхуяг дарга ямар шалтгаанаар бүлгийн хуралдаа оролцоогүй юм бэ?

-Шалтгааныг нь бид мэдэхгүй байна.  Бүлэг 35 гишүүнтэй, бүгд адил тэгш эрхтэй.  Энэ утгаараа бүлгийн гишүүдийн олонх ирсэн л бол хуралдаан үргэлжлэх дүрэмтэй.  Энэ дүрмийн дагуу явж байгаа.  

-Бүлгийн шийдвэр ҮЗХ-ны хурал дээр дэмжигдэхгүй бол яах вэ?

- Би тэрийг хэлж мэдэхгүй байна.  Хурал намын шийдвэр хоёр тусдаа ойлголт.  Гэхдээ ийм явдал болохгүй байх гэж найдаж байна.  

- Намын дүрмээр бол намын дарга дараагийн Ерөнхий сайд болох учиртай.  Тэгэхээр энэ зөрчлийг яаж шийдэх юм бэ?

-Үүнийг ҮЗХ хагалах байх гэж найдаж байна.  

-ҮЗХ хэзээ хуралдах вэ?

-Удахгүй

                                                                                                                            Д.Мягмар

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.