Алдарт “Хирснүүд” жүжиг дахин тайзнаа

Дэлхийн театрын урлагийн сор бүтээлүүдийн нэг абсурд театрын томоохон төлөөлөгч Эжен Инэскугийн “Хирснүүд” жүжгийг “Black box” театрт дахин тоглохоор болжээ. Энэхүү алдарт жүжгийг тус театрын уран бүтээлчид өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд анх удаа үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл “Black box” театрын хамт олон “Хирснүүд” жүжгийг дахин энэ сарын 15-нд 18.00 цагаас тоглохоор болсон байна. Уг жүжгийн зохиолыг “Арт лар хаус”-ын орчуулагч, урлагийн менежер Б.Цацрал орчуулж, театрын урлаг сонирхогчдын хүртээл болгосон юм. Б.Цацралын орчуулсан Сара Кейний “Солиорол” жүжгээрээ тус театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир, Самуэл Бекетийн Краппын “Сүүлчийн бичлэг” жүжгээрээ жүжигчин Г.Мөнхжаргал нар “Гэгээн муза” наадмаас нэг хүний жүжгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй жүжигчний цомын эздээр тодорсон байна.

                                                                                                                                М.Бат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.