Өнгөрсөн есдүгээр сарын 11-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн сурагч Ц охин Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн “Hyundai Elentra” маркийн 00-23 СЭҮ улсын дугаартай автомашинд мөргүүлж амиа алдсан хэрэг гарсан. Тухайн үед уг машины жолооч Н.Ууганбаатар дуут дохиогоо асаан урсгал сөрөн явж байгаад зам хөндлөн гарч явсан охиныг дайрж, амь насыг нь хохироосон нь тогтоогдсон байдаг. Тэгвэл энэ хэрэгт Хөтөл тосгоны цагдаагийн хэсгийн дарга н.Саранбаатарыг мөн холбогдуулан шалгаж ажлаас нь халжээ. Учир нь Н.Ууганбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үеэр “Хэсгийн дарга дохиогоо асааж, урсгал сөрөөд явах үүрэг өгсний дагуу замын чөлөөтэй хэсгээр зорчиж байтал гэнэт хүүхэд гарч ирээд мөргүүлсэн” гэж мэдүүлсэн байна. Мөн хошууч н.Саранбаатар ч ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албаныхандаа урсгал сөрөх үүрэг өгснөө тайлбарласан гэх мэдээлэл байгаа аж. Осол гарах үед жолоочийн хажууд сууж явсан хүн буугаад зугтаасан тухай мэдээлэл бий. Тэгэхээр тэр хүн нь Хөтөлийн цагдаагийн хэсгийн дарга басан байж болзошгүй юм байна. Ямартай ч түүнийг хүний амь нас хохироосон хэрэгт сэжиглэн ЦЕГ-ын даргын тушаалаар албан ажлаас нь чөлөөлжээ.