10.00 цагт Нийслэлийн Тээврийн газраас ”Зангиагүй уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна.
11.00 цагт “МОНЦАМЭ” агентлагийн Мэдээллийн төвд “МОНЦАМЭ” агентлагийн Спортын сурвалжлагч Д.Өлзийсайханы БНСУ-ын Инчеон хотноо болсон 17 дахь удаагийн Азийн наадмаас бэлтгэсэн сурвалжлагын “Шинэ дээд амжилтын эзэд” номын нээлт болно.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл өнөөдөр 11.30 цагаас Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцана.
10:00 цагаас МХЕГ-ын хурлын танхимд ”Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр хилийн хяналт шалгалтад хамрагдахгүй бүтээгдэхүүнүүд, хилийн шинэчлэлийн талаар сургалт болно.
11:00 цагаас Монгол банкны Мэдээллийн төвд Орон сууцны үнийн индекс зарлана.
10:30 цагаас Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд “ Уул уурхай-Байгаль орчин- Хүний эрх" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Оюу Толгойн Хяналт ТББ, Хүний эрх хөгжил төв ТББ, Нээлттэй нийгэм форум болон асуудал хариуцсан яамны удирдлагууд болон НҮБ, төрийн болон салбарын бизнесийн ассиоциацийн төлөөлөл оролцоно.
10.00 цагаас ҮХАА-н нэг давхрын хурлын зааланд ҮХААЯ-ны хэрэгжүүлж буй "Хүнсний баталгаат байдал", "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн талаар болон Өмнөдийн хамтын ажиллагааны хоёр дахь үе шатны төслийн зорилт, шаардлага, хүлээгдэж буй үр дүнг танилцуулна.
12.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд монголд Ардчилсан, хараат бус, чөлөөт сэтгүүлзүйн төлөө нэгдсэн мэргэжлийн эвсэл, холбоодын эхний хамтарсан үйл ажиллагааны талаар доорх байгууллагуудын удирдлагууд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хүрээлэн, Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Телевизүүдийн холбоо, Монголын Сайтуудын холбоо, Өдөр тутмын сонины холбоо, Монголын Сонинуудын холбоо, Радио телевизийн академи оролцоно.