УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 10:00 цагаас хуралдана. Өчигдөр хуралдаж Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Д.Ганбат нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр болсон. Гэхдээ уг шийдвэрийг АН-ын дарга Н.Алтанхуяг зөвшөөрөөгүй учраас өчигдөр Ерөнхийлөгчтэй дээрх асуудлаар зөвшилцсөн юм.
Харин өнөөдөр дараагийн Ерөнхий сайд албан ёсоор тодроно. АН-ын зарим гишүүдийн хэлж байгаагаар намын даргын шийдвэрийг бус ҮЗХ-ноос гаргасан шийдвэрийг гэдгээ идэрхийлээд байгаа юм. Тиймээс намын даргын эсэргүүцэл газар авахгүй бололтой.
Ц.Цэц