МАН төсөв хэмнэх хэд хэдэн санаачлага дэвшүүлэхээр болов

МАН-ын бүлэг төсвийн хуулийн төслийг нэлээд нухацтай хэлэлцэж байгаа. Тэгвэл МАН-аас төсөв хэмнэх хэд хэдэн санаачлага дэвшүүлсэн байна. Тухайлбал, 2015 онд төсвийн ерөнхийлөн захирагч нарын гадаад томилолтын зардлыг 100 хувь, дарга нарын дотоод томилолтын зардлыг 2012 оны түвшинд хүргэж 6 тэрбум төгрөгөөр бууруулах, 2015 оны төсөвт т.а.х орон сууцны дэмжлэг үзүүлэхэд мөнгө тусгахгүй байх санаачилга гаргав. Ингэснээр 2 тэрбум төгрөг хэмнэгдэнэ гэж үзжээ. Мөн бичиг хэрэг, шуудан холбоо гэх мэт бараа үйлчилгээний урсгал зардлыг 20 хувиар бууруулж 14 тэрбум,  Засгийн газрын тусгай сангуудын төсвөөс санхүүжих зардлыг бууруулах,татан буулгах замаар 50 тэрбум төгрөгийг тус тус хэмнэнэ гэж үзсэн байна. 

                                                                                                                        Ц.Цэц

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.