Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Гэр бүлийн дэмжих хорооноос “Тогтвортой гэр бүл” өдөрлөгийг залуу гэр бүлд үүрэг, хариуцлагаа ухамсарлах, гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах, эдгээрт чиглэсэн сургалт зөвлөгөө өгөх, дэмжих зорилгоор энэ сарын 19-нд зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт нийслэлийн зургаан дүүрэг тус бүрээс 15 гэр бүл оролцох аж. Энэ үеэр “Гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага”, “Хэвлий дэх хүүхдийн тань хэлэх үг”, “Амаржихуйн гайхамшиг” сэдвээр сургалт болно. Тус сургалтад хамрагдаж, мэргэжлийн багш нараас зөвлөгөө авах боломж нээлттэй юм байна. Үүнээс гадна тус арга хэмжээнд оролцсон хосуудад “Даймонд” гэрэл зургийн студи, “Мишка” орос өлгийний дэлгүүр, Нярайн асаргааны зөвлөмж DVD, Хүүхдийн угаадаг даавуун живх зэргийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхийг олгох юм.
Ц.Гэрэл