УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд анхаарал хандуулж байна. Өчигдөр уг асуудлаар намын бүлэг нь хуралдсан бол өнөөдөр дахин хуралдаж асуудлыг нухацтай ярилцахаар болжээ.
Тус бүлгээс байгуулагдсан 2015 оны төсвийн хуулийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр үдээс өмнө Сангийн яам зэрэг холбогдох газруудын албан тушаалтнуудыг оролцуулан хуралдаж, төсвийн төслийг хэлэлцэн санал солилцжээ.
Ц.Гэрэл